1990 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналт Жозеф Мюррей эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр анхдагч бүтээлээрээ алдаршсан. 1954 оны арванхоёрдугаар сарын 23-нд тэрээр АНУ-ын Бостон хотод хамгийн анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Хоёр ихрүүдийн эрүүл бөөртэй нь донор болон бөөрний архаг өвчтэй ихэртээ шилжүүлэн суулгуулжээ. Мюррей шилжүүлэн суулгах явцад шинэ бөөррүү цус урсаж эхлэх үед мэс заслын тасагт чив чимээгүй болсоныг дурсан бичжээ. Мюррейгийн ажил нь хүний бие шинэ эрхтнийг үгүйсгэхгүйгээр нэг хүнээс нөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой гэдгийг харуулсан. 1961 онд Мюррей анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг төрөл төрөгсөд бус хоёр хүнд хийжээ. Шилжүүлэн суулгах протоколууд цааш дэвшилтэт болж, дархлаа дарангуйлах шинэ эмчилгээ боломжтой болсноор шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүмүүсийн эсэн мэнд үлдэх хувь нь эрс нэмэгдэв. Энэ нь хожим үндэсний донорын хөтөлбөрүүдийг бий болгоход хүргэж, удалгүй бусад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, элэг, зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг болов. 2022 онд АНУ-д шилжүүлэн суулгах мэс засал нэг саяд хүрсэн. Дэлхий даяар жил бүр 140,000 орчим эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Монгол улсад анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд хийсэн. Бөөр шилжүүлэн суулгах баг 2006 онд байгуулагдсан аж. 2023 оны 7 сарын 4-ны байдлаар 317 хүнд бөөр шилжүүлэн суулгах, 312 элэг шилжүүлэн суулгах, 31 ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгалт хийгджээ (Эх сурвалж: https://mota.mn). Энэхүү шинэлэг ажлынхаа төлөө Мюррей 1990 онд физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртжээ. Мюррейгийн талаар дэлгэрэнгүй эндээс уншина уу: https://bit.ly/3NfvU8v
Dride
5 сар 17, 2023Collaboratively empower multifunctional e-commerce for prospective applications. Seamlessly productivate plug and play markets.
Dride
5 сар 17, 2023Competently provide access to fully researched methods of empowerment without sticky models.
Dride
5 сар 17, 2023Pollaboratively empower multifunctional e-commerce for prospective applications. Seamlessly productivate plug and play markets.